Нэг. Ерөнхий заалт
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь SportMGL.com интернэт худалааны сайт болон бүртгэлтэй гишүүд, хэрэглэгчдийн хоорондын худалдан авалт хийх, бараа материал нийлүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- Хэрэглэгч SportMGL.com интернэт худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
- SportMGL.com сайт нь хүлээн авсан захиалгын дагуу үйлдвэрлэгчээс чанарын баталгаатай, оргиналь бараа бүтээгдэхүүн 10-14 хоногт хүргэнэ.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд SportMgl.com үүсгэн байгуулагч Хасбаатар овогтой Одбаяр /цаашид нийлүүлэгч гэх/ болон Хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.
Хоёр. Хэрэглэгчийн анхаарах зүйлс
- Хэрэглэгч барааны төрөл, үнэ, өнгө загвар, хэмжээ, тоо ширхэгийг сайтар нягталж захиалга хийх ба буруу захиалга хийсэн тохиолдолд барааг буцаах боломжгүй байна.
- Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ албан байгууллага, орон нутгийн унаанд болон гэрийн хаягаар хүргүүлэх боломжтой.
- Хэрэглэгч утасны дугаар болон чатаар холбогдож нэмэлт мэдээлэл, заавар авах, захиалга хийх боломжтой байна.
- Хэрэглэгч нь SportMGL.com системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг SportMGL.com сайт хариуцахгүй болно.
- Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
- Цахим худалдааны тэмдэгтүүд нь SportMGL.com сайтын өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь Брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр, бараа бүтээгдэхүүний зураг болон тайлбар зэргийг хуулах, олшруулах, дуурайх, зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
Гурав. Захиалга хийх, баталгаажуулах
- Захиалга хийх
- Хэрэглэгч SportMGL.com сайтад гишүүнээр бүртгүүлж эсвэл бүртгэл үүсгэхгүйгээр хэдэн ч удаа захиалга хийх боломжтой.
- Захиалга хийсний дараа захиалгын нийт төлбөрийг 100% шилжүүлснээр захиалга албан ёсоор баталгаажиж татан авалт хийгдэнэ. Захиалгын баримт и-мэйл хаягаар очно.
- Хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаягт мэдэгдэл илгээнэ.
Дөрөв. Төлбөр төлөх, захиалга цуцлах
- Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа и-мэйлээр захиалгын хуудас хүлээн авна. Мөн SportMGL.com интернэт худалдааны систем нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
- Хэрэглэгчийн хийсэн захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байна.
- Хэрэглэгч захиалгаа албан ёсоор баталгаажуулж төлбөр хийгдсэний дараа барааны татан авалт шууд хийгдэж эхлэх ба захиалгыг цуцлах боломжгүй болно. Нэн шаардлагатай бол өөрчлөлт хийх боломжтой эсэх талаар утсаар эсвэл чатаар холбогдож тодруулна. Захиалагч хүсэлт гаргах үед уг барааны татан авалт хийгдсэн бол барааг буцаах, солих боломжгүй.
- Хэрэглэгчийн хүлээн авсан бараа захиалсанаас өөр, өнгө, загвар хэмжээ зөрсөн, гэмтэлтэй тохиолдолд SportMGL.com интернэт худалдааны систем нь тус барааг солих, буцаан татах арга хэмжээ авах ба үүсэх зардлыг SportMGL.com сайт хариуцна.
- SportMGL.com интернэт худалдааны системийн бараа захиалгын тээвэрлэлтийг мэргэжлийн байгууллага хариуцаж гүйцэтгэх тул захиалсан бараа гэмтэлтэй ирсэн тохиолдолд дээрх нөхцөлийн дагуу арга хэмжээ авна.
- SportMGL.com сайт нь таны захиалгын дагуу үйлдвэрлэгчээс чанарын баталгаатай, оргиналь хэрэгсэл, бараа нийлүүлэхэд хариуцлага хүлээнэ.
Тав. Хүргэлт
- Захиалсан барааг Улаанбаатар хот дотор 7-14 хоногт хэрэглэгчийн хаягаар хүргэнэ.
- Нэг удаагийн захиалгын үнийн дүн 250.000 төгрөг хүртэл бол Улаанбаатар хот дотор 4000 төгрөгөөр, 250,000 төгрөгөөс дээш бол үнэ төлбөргүй хүргэнэ.
- Хүргэлтийн хөлсийг хэрэглэгчийн захиалга дээр нэмж тооцох ба захиалгын төлбөртэй хамт шилжүүлнэ. Хэрэглэгч хүргэлтийн үйлчилгээ авах хүсэлгүй бол энэ талаар нийлүүлэгч талд мэдэгдэж “ирж авах” нөхцөлтэйгөөр хүргэлтийн хөлсгүй авч болно.
- Хүргэлтийн хязгаар: Зүүн: 5шар, Баруун: Офицер, урд: Зайсан, хойд: 32 тойрог
- Орон нутгийн хэрэглэгч бол:
- Орон нутгийн хэрэглэгчийн захиалгыг тухайн орон нутаг руу явах унаанд хүргэж өгөх ба хүргэлтийн хөлсийг дээрх Улаанбаатар хот дотор хүргэлтийн үндсэн нөхцөлөөр мөрдөгдөнө.
- Орон нутгийн тээвэрлэлт нь сайтын үйлчилгээ биш бөгөөд хэрэглэгчтэй зөвлөлдөж унаанд өгөх ба бараа хүлээлгэн өгсний дараа жолоочын утасны дугаар, машины дугаарыг хэрэглэгчид мэдэгдэнэ.
- Орон нутгийн унаанд хүргэж өгснөөр уг захиалга амжилттай хүргэгдсэн гэж үзэх ба цаашид орон нутгийн тээврийн зардал, гарч болох эрсдлийг (бараа гэмтэх, алга болох, дутах зэрэг) сайт хариуцахгүй болно.
- Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах зардал, алдагдлыг хэрэглэгч хариуцна. Хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай.
- Хэрэглэгч барааг хүлээн авахдаа бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж бараагаа шалгаж хүлээн авна.
- Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг руу тогтмол илгээнэ.
- Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
- Онцгой бараа: Барааны төрөл, овор хэмжээ, Америк Европ зэрэг холын орнуудаас ирэх бараа хүргэлтийн хугацаа өөр байх боломжтой. Хүргэлтийн хугацаа өөр, онцгой шинж чанартай байх тохиолдолд захиалга хүлээн авах үед хэрэглэгчид мэдэгдэж захиалгыг баталгаажуулна.
Зургаа. Бусад
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв SportMGL.com интернэт худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
- Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.